Friday, October 24, 2008

Монгол гэрийг сайн дулаалчихвал муу байшингаас дээр байна

Сүүлийн 8 жил муу модон байшингаа муу хэлж өвөлжиж ирсэн. Харин энэ жил 9 сард 1200000 төгрөгөөр 5 ханатай, 3 давхар эсгийтэй, 1980-1990 оны хуучний сайн модтой гэрийг худалдан авч, 2008-2009 оны өвлийг өнтэй сайн өвөлжиж давахаар болсондоо баяртай байна.

Би гэрээ хэрхэн барьсан зургийг www.facebook.com -доо Альбом үүсгэн байрлуулсан:
http://www.facebook.com/album.php?page=1&aid=2008367&l=25e5d&id=1284882290

Монгол гэр нь миний муу байшинг бодвол 15 мин-ийн дотор мод түлэхэд л жигд сайхан бүтээцчихдэг, улмаар халчихдаг, дулаанаа амархан алдахаас нь сэргийлж, хаалгандаа эсгий хадахаас эхлээд, хаяагаа сайн манах, дулаан тусгаарлагч, галд шатдаггүй Чулуун хөвөнгөөр цагаан бүрээснийхээ дотуур хамгаалалт хийх гэх мэт анхаарч, сэтгээд хийчихвэл тохь тухь сайтай л байна.

Friday, August 15, 2008

Pampers-ний хогийг яаж устгадаг бол

Дарь эхийн цаахан талд ууланд үхэр мал бэлчиж байна. Гэтэл юу харсан гээч: хэрэглэсэн ПАМПЕРС-ийг уут уутаар авчраад тэр сайхан онгон зэлүүд газар шороондоо хаячихсан байх юм. Машинаар л авчирч хаяхаас хүн үүрч ирэх хаямааргүй юм.
Зөвхөн л Памперсний хог байгааг зурагнаас анзаарна.

Ашигласан Памперс-ыг хэрхэн яаж дахин ашиглах, устгадаг талаар мэдээлэл солилцоно уу. Баярлалаа.





Thursday, July 17, 2008

энэ вэбийг саяхан л мэдэж, ашиглаж эхэллээ

Дэлхий ертөнц сайхан байна аа.
Харин Монголд тийм л болохыг би хүснэ:
- http://www.couchsurfing.com/ гэх надад таалагдсан вэбийг манай гэрт ямар ч мөнгө төлөхгүйгээр 2 хоносон, Андрью гэдэг Америк залуугаас мэдэж авлаа.

НЭГ Дэлхийн ОЛОН иргэд бид хоорондоо соёл, зан заншлаа танилцуулж, нэг л дэлхийд амьдардаг гэдгээ харуулж чадах, ингэхэд нь туслаж чадах энэхүү http://www.couchsurfing.com/ вэбийг БЛОГИЙН зочин танд танилцуулж байгаадаа баяртай байна.

Дэлхийн аль ч өнцгөөс манай гэрт ирж хонож болно:
http://www.couchsurfing.com/blackcow_jbegz

Мөн энэ вэбтэй ижил үүрэг зорилготой анх бий болж байсан вэб нь http://www.homehospitality.org юм байна гэдгийг 3 дахь зочин Кристиан хэмээх 41 настай Португал хүнээс мэдэж авлаа.

Гэр бүлийн фото зургийн Уралдаанд оролцсон тухай


Гэр бүлийн радио 104.5, Фижи фото зургийн газар хамтран Гэр бүлийн фото зургийн уралдааныг 2008 оны 4-5 сард зохион байгуулсанд манай гэр бүлийн зураг түрүүлжээ.


Энэ уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл:
http://www.fujifilm.mn/index.php?option=com_content&task=view&id=99&Itemid=2

Өнөөдөр би Гэр бүлийн радиогийн байранд очиж, Маркетингийн менежер бүсгүйтэй уулзаж,
уг уралдааны шагнал болох Гэр бүлээрээ Уран сайхны фото зураг авахуулах эрхийн бичгээ авъя гэтэл, дараа долоо хоногт утсаар тань холбогдож дуудъя, одоохондоо эрхийн бичгээ хэвлээгүй байна гэх юм.
5-р сард дүн гарсан уг уралдааныг Гэр бүлийн радиогийнхоо 10 жилийн ойд зориулан санаачлан зохион байгуулсан нь үнэхээр бахархууштай боловч өнөөг хүртэл ЭХЭЛСЭН АЖЛАА дуусгаагүй байгаа нь 10 жилийнхээ ололт амжилтыг НЭГЭН СОНСОГЧИЙНХОО сэтгэлээс баллаж байгаа хэрэг бус уу.

Monday, April 21, 2008

Ажил амьдрал хэвийн биш болох гээд л байна уу, үгүй юу

Өнгөрсөн 7 хоногт БСШУЯамнаас бололтой Авилгалын талаар судалгааг Манай номын сангийн ажилтануудаас авсан юм.
Тэр үед нь би Асуулгын хамгийн сүүлд байсан НЭЭЛТТЭЙ АСУУЛТАНД нь Манай номын санд болж өнгөрсөн, цаашид ийм асуудал байж болохгүй юм гэсэн байдлаар Доорхи 2 асуудлыг сөхөж бичсэн юм:
- 2007 оны 12 сард Манай номын сангийн УБ хотын хөрөнгө оруулалтын газарт бичсэн 24 цагийн номын сан төслийн санхүүжилтээр орж ирэх 20 сая төгрөгөөс Нийслэлийн соёл урлагийн газар дундаас нь 3 гаран сая төгрөгийг Соёл урлагийн газрынхаа компьютер техник хэрэгслэлийг сайжруулахад зарцуулсаныг, ингэснээр манай номын сан Камерын системийн 9 сая төгрөгөөсөө 3 сая төгрөгийг нь алдчихаж байгаа муу талтай байсан.

- Хотын төв номын сангийн үүдэнд Хотын дарга асан УЛААН ХАЦАРТЫН захирамжаар баригдсан ӨРГӨТГӨЛийг номын сангийн өмчид шилжүүлэлгүй СэТГЭЛ ЗҮЙН МӨРӨӨДӨЛ ТББ эзэмшээд, түрээслээд яваад байгаа асудал

Энэ байдлыг САНАЛ АСУУЛГАНД бөглөж бичсэнээрээ жоохон загнууллаа. Одоо яах билээ дээ.

Thursday, May 03, 2007

Хот, аймгийн нийтийн номын сангуудын портал вэб ажиллуулах хүсэл

Дээрх хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголын Линукс Хэрэглэгчдийн холбоог түшиж ажиллаж байна.
Бид хамтран, www.acic.edu.mn вэбийг дээрх зорилгоо биелүүлэх вэб болгож эхлээд байна.

Одоогоор Улаанбаатар хотын нийтийн 5 номын сан, Ховд аймгийн нийтийн номын сангийн мэдээлэл тавигдсан.

Өнөөдөр буюу 2007-5-3 өдөр БСШУЯам дээр болсон Аймгийн номын санчдын уулзалт дээр Яруу сэтгэгч сониноо танилцуулж, тус сонины 9-р нүүрийг Хот, аймгийн нийтийн номын сангуудын мэдээллээ байрлуулах нүүр болгож байгааг мэдээлж, номын сан бүр сониныг захиалан, улмаар www.acic.edu.mn вэбд Орон нутгийн номын сандаа болж байгаа мэдээ, мэдээллийг төлбөргүй байрлуулж болохыг бас зарлалаа.

Wednesday, April 18, 2007

Ангийн үсэглэлийн баярт сурагч бүр 20000 төг гаргалаа

Энэ үнэн.
31-р сургуулийн 1б ангийн зарим нэг эцэг эхчүүд багшаа ч баярлуулна, хүүхдээ ч баярлуулна хэмээн Сургуулийн үсэглэлийн баярыг тарангуут залгуулаад Ангийн үсэглэлийн баярыг 3-р хорооллын Алтаргана ресторанд хийдэг юм байна.

26 сурагчтай ангийн хүүхэд бүрээс 20000 төгрөг хурааж Ангийн үсэглэлийн баяр хийх гэж байгаа юм уу гээд эрс татгалзаж Миний хүү лав мөнгө ч өгсөнгүй, ангийн үсэглэлийн баярт ч оролцсонгүй.

Миний бодлоор,
1Б ангийн сурагчид гэртээ ойрхон нийтийн номын сангийн Хүүхдийн уншлагын танхимд Уншигч болж, ном уншиж, номын тэмдэглэл хөтөлдөг болох нь Ангийн үсэглэлийн баяр тэмдэглэхээс дээр баймаар.
Хотын нийтийн номын санд уншигчаар бүртгүүлэхэд 1000 төгрөг тушаадаг. Энэ мөнгийг ямар үнэтэй юм бэ гэж хэлдэг эцэг эх ЯАЖ 20000 төгрөгийг хүүхдийнхээ Ангийн үсэглэлийн баярт зориулж чаддаг байна даа гэмээр.

Saturday, September 30, 2006

31-rsyrgyyli: Олон нийтийн ажлууд

Хүүгийнхээ суралцаж байгаа СБД-ийн 31-р сургууль дээрх Соёл олон нийт, танин мэдэхүйн ажлуудаас бичиж, сургуульд хүүхдээ оруулах залуу эцэг эхчүүдэд мэдээлэл болгох, өөрөө ч дараа дараагийн хүүхдүүдийнхээ хичээл сургуульд энэ мэдээллээ ашиглах зорилгыг тавьж, энэ хуудсыг нээлээ:

2006-9-29. Аав ээж би тэмцээн
Энэ тэмцээн нь 1-3-р ангиудын дунд явагдсан ба, 1а, 1б, 1в, 2а, 2б, 2в, 3а гэсэн 7 ангиудаас нэг сурагч эцэг эхтэйгээ баг болж оролцлоо.
Тухайн баг өөрийн нэртэй байх ба биеийн тамирын тэмцээн учраас хувцасны бэлтгэл хангаж, Ширээний теннесний 1 цохиур, бөмбөг, Дээс бэлтгэж ирэхийг оролцогчидод даалгав.

Эхний тэмцээн нь секундээр хэмжигдэх ба хийсэн алдаа тус бүрээр 20 сек-ийг нэмж дүгнэх байлаа:
1. Аав - нэг гартаа бөмбөг бариад (биендээ тулахгүй), нөгөө гараараа бөмбөг паслаж, 5 туг сүлжэж нөгөө захад очоод буцаж ирэхдээ туг тойролгүй, бөмбөгөө паслаад ирэх.
2. Аавыг ирэнгүүт, Ээж - теннесний бөмбөгийг цохиураар нь дээшээ цохиж, газар унагалгүй туг тойрч, буцаж ирэхдээ тугаа тойролгүй, дасгалаа хийсээр ирэх,
3. Ээжийг ирэнгүүт, Би - дээсдэж туг тойрч явсаар, буцаж ирэхдээ шулуун замаар дээсдэж ирэх,
4. Би-г ирэнгүүт - Аав, ээж 2 нь гар дээрээ хүүхдээ суулгаад туг сүлжиж гүйгээд, нөгөө захаас шулуун гүйж ирэх
байлаа.

Энэ тэмцээн нь дунджаар 1 мин -ийн хугацаанд хийгдэж байлаа.

Дараагийн тэмцээн нь сагсны бөмбөгөөр ГАХАЙ унагах байсан.
5. Аав, ээж , би хүн тус бүр 2 удаа, нийт 6 удаа ГАХАЙ унагах ба унагасан гахайны тоогоор оноо өгнө.

Миний хүүгийн ЯрууС баг энэ удаагийн тэмцээнд 4-р байранд орсон амжилтыг үзүүллээ.